Амласан дурлалын эзэн нь чи
Анхны хайрын минь эхлэл нь чи
Андуурсан сэтгэлийн шаналал нь би
Царайлаг биш ч надад зүрх нь байдгийм
Цагаахан биш ч надад сэтгэл нь байдгийм
Өөгүй биш ч надад амьдрал нь байдгийм
Өнгөрсөн ч гэсэн надад чи байдгийм
Чамайг надаас холдоод жаргалтай байхийг харлаа
Чангахан биш ч сулхан зүрх минь яаж дийлэх вэ дээ
Час халуун сэтгэл минь хүртэл тэс хүйтэн болж хоцорлоо
Чи минь л сайхан амьдарч сэтгэлийг минь дэвтээж өгөөрэй
Ховорхон олдох залуу насандаа
Хагацал гээгчийг амсаж үзлээ
Харуусан үлдэх гэнэн сэтгэл
Хамаг хайрыг минь сэвтээж орхилоо
