2009-02-03
Минийх байсан
Өхөөрдөм булбарай цагаан гарыг нь
Өөрийн эрхгүй үгүйлэн санах юм
Өөгүй цэвэрхэн инээмсэглэх харц нь
Өр зүрхнээс минь гарахгүй юм
 Зүүдэндээ л уулзах чиний минь царай
 Зүрхэндээ хайрлах миний сэтгэл
 Зүйрлэшгүй сайхан хайр дурлал
 Зөвхөн минийх л байсан юм
Наран жаргаж одод түгэхэд
Навчис шаржигнаж саран гялтайна
Надаас чамруу тэмүүлэх сэтгэлийг
Намрын гуниг авч одлоо
 Гуниглан ширтэх чиний харцнаас
 Гутрал шаналлын далайг л олж харах юм
 Гасал зовлонгийн эрэгт туллаа
 Гарцаагүй энэ бүхэн ингээд дууслаа






Бичсэн: Тэмүүжин | цаг: 00:29 | Янжинлхам
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ene tasarhai shuleg bson bna shuu andaa ma nz ch ih avyastai l daa kkk love struck za tgd tsaashdaa ulam ihiig bicheerei ok andaa
Бичсэн: anka цаг: 22:29, 2009-02-26 | Холбоос | |


uneneheer goe shuleg bna shte chi uuruu zohiol ntr bichdeg uu gui yu thnks
Бичсэн: Gombo (зочин) цаг: 17:44, 2009-02-08 | Холбоос | |


saihanl shuleg baina chamd zahailgaar shuleg bichuulj bolhuu.
bolon gewel bayarlah baina kiss
Бичсэн: Зочин (зочин) цаг: 22:37, 2009-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax