Өхөөрдөм булбарай цагаан гарыг нь
Өөрийн эрхгүй үгүйлэн санах юм
Өөгүй цэвэрхэн инээмсэглэх харц нь
Өр зүрхнээс минь гарахгүй юм
Зүүдэндээ л уулзах чиний минь царай
Зүрхэндээ хайрлах миний сэтгэл
Зүйрлэшгүй сайхан хайр дурлал
Зөвхөн минийх л байсан юм
Наран жаргаж одод түгэхэд
Навчис шаржигнаж саран гялтайна
Надаас чамруу тэмүүлэх сэтгэлийг
Намрын гуниг авч одлоо
Гуниглан ширтэх чиний харцнаас
Гутрал шаналлын далайг л олж харах юм
Гасал зовлонгийн эрэгт туллаа
Гарцаагүй энэ бүхэн ингээд дууслаа