2009-01-31
Янжинлхам-д
Ялдамхан харцанд ухаан балартаж
Янаг үнэсэлтэд дотор минь шатаж
Яахаа мэдэлгүй төөрч явлаа
Яахийн аргагүй тэр минь л байсан юм
  Намар болоход сэтгэл минь гундуухан
  Навчис шаргалтан дурлал минь бүтэлгүйхэн
  Нарт ертөнцөд миний л хайр зутруухан
  Нандин хайр минь үнэнч хэвээр
Жаргаж буй наран адил
Жаахан тэр минь алслан холдлоо
Жам ёс нь юм байлгүй дээ
Жаал ч болов хайрлуулъя гэж бодсийм
  Итгэл сэтгэл хоёр нийлж
  Ингээд л нэг хайр болж байтал
  Идэр насны энгийн алдаа
  Их ч хайрыг нураалаа
Насны хайр минь хэмээн бодож байсан
Нарны дөл мэт дурлалдаа шатаж байсан
Наргиа цэнгүүнийг илүүц тавьснаас болж
Надаас чи минь холдон одлоо
  Лянхуа цэцгийн дэлбээ шиг инээмсэглэлийг чинь харах бүрд
  Лугших зүрх минь хурдан хурдан цохилж
  Лав шигдсэн сэтгэлийн уйтгар гунигаа
  Лусын дагина мэт төрхөөр чинь би тайлдаг
Хагацал хүсээгүй хайр минь бүтэлгүйтэж
Хаа нэгтээ салан одоход
Хайхрамжгүй байснаа саяхан ойлгон
Харуусан харуусаад барашгүй нь
  Анхны хайрын минь жаргалтай мөчүүд
  Агшин зуур нүдний өмнүүр өнгөрөхөд
  Аньсага даган урсах нулимс
  Аз жаргалыг минь аваад явах шиг
Мартагдашгүй тэр сайхан өдрүүд
Магад надад тохиох ч юм билүү
Маруухан бичсэн энэ шүлгийн минь
Маргааш очих мэндийг хүргэе

Энэ шүлгийг би хайртай хүндээ зориулж бичиж байсан юм.

Бичсэн: Тэмүүжин | цаг: 07:03 | Янжинлхам
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Gogo
ymar goy ym bee bichsen hun ni aguu ymoo





















алга ташилт алга ташилт
Бичсэн: Янжинлхам (зочин) цаг: 09:14, 2012-10-27 | Холбоос | |


ireedvi bn shooooo bicheed l bgaarai ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 23:48, 2011-05-20 | Холбоос | |


CHAMD AHIAD OLDOH BLGUI DEE GEHDEE ENGETLEE SANAJ DURSAJ BGA CHIN SAIHAN YUMAA ATAARAHCHLAA NADAD 1 IIM GOY YUM ZOHIOTSON BDGUI YUM BHDA
Бичсэн: Зочин цаг: 22:38, 2009-02-09 | Холбоос | |


oo laitai
goe yum bn shte chi uuru bichsen yumuu ymr goe shuleg vee hehe chaduul nadaa bas iimerhuu shuleg zohioj uguurei ok
Бичсэн: Зочин цаг: 06:34, 2009-02-07 | Холбоос | |


oolaitaiboljee goy yumaaa shulgiig niboldog bol bicheed awmaar l bnadaanch balaa marttsan bna

hypnotized
Бичсэн: tulgaa (зочин) цаг: 23:29, 2009-02-06 | Холбоос | |


naad shulgii chin ezniig harhiim san saihanl hun bololtoi nudend haragdatal shuleg bicheh yumaa
Бичсэн: gan erden (зочин) цаг: 22:40, 2009-02-03 | Холбоос | |


applause таалагдлаа.
Бичсэн: Зочин цаг: 10:13, 2009-01-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax